Социал демократууд 19 дүгээр зууны сүүл үеэс үүдэлтэй. Европын бүх хөгжилтэй оронд ийм нам байдаг. Герман, Австри, Англид Социал демократ нам нэг бол эрх барьж байсан, эсвэл сөрөг хүчин болоод явж байгаа. Барууны аль нэг намтай ээлжилж засгийн эрх барилцдаг. Европын хэмжээнд социалист болоод социал демократ намууд бүтэн 100 гаруй жилийн түүхтэй юм. Бидэнд тогтсон үзэл баримтлал байна. Жишээ нь Швед гэхэд үнэхээр хүний төлөө нийгмийг байгуулж чадсан. Европын өөр ямар ч улсад бидний муу хэлээд байдаг социализмын элемент үүд ямар бат суурьтай байна вэ. Тэгснээр хүний төлөө ямар сайхан нийгмийг бий болгов. Тэгтэл одоо бид ямар нийгэм байгуулчихаад байгаа юм бэ. Чадалтай нь амьдарч, чадалгүй нь үх гэсэн зарчим үйлчилж байна.
Аймгуудад байгууллагдаж байсан МСДН-ын анхны гишүүдийн бүртгэл хаана байпаг юм болоо.
ReplyDeleteIngej l ehelj baij dee
ReplyDelete