МСДН-ын Улс Төрийн Зөвлөл 5 дугаар сарын 25, 26 –ны өдрүүдэд хуралдаж, тус намаас УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлэгчдээ тодрууллаа.
Ийнхүү нэр дэвшигчдээ тодруулахдаа:
- Монгол Улсын Сонгуулийн тухай хууль, МСДН-ын дүрэм болон тус намаас тогтоосон нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах журмыг баримтлан ажиллав.
- Нэр дэвшигчдээ шалгаруулах үндсэн шаардлага нь нэр дэвшигчдийн намын гишүүнчлэлийн байдал болон нэр дэвшигчид МСДН-ын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрсөн байхаас гадна мэдлэг боловсрол, ажил амьдралын туршлага, чадвартай байх
шалгуур байсан болно.
Нийт нэр дэвшигчид магистраас дээш эрдмийн зэрэг цолтой 40 хувь, мөн нийт нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 35 байна. Нийт нэр дэвшигчдийг бүхэлд нь авч үзвэл боловсролын, эрүүл мэндийн, шинжлэх ухааны, нийгмийн, бизнесийн салбарын төлөөл зохистой харьцаатай байна.
Нэр дэвшигчдийг тойргийн дарааллаар нь жагсаавал:
УИХ-ын 2016 оны сонгуульд МСДН-аас
нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт ба тойргийн дугаар
- 37-р тойрогт Сэрээтэрийн Эрдэнэцэцэг
- 47-р тойрогт Шагдарсүрэнгийн Төгсбаяр
- 49-р тойрогт Ринчингийн Нарангэрэл
- 50-р тойрогт Даваанямын Одончимэг
- 51-р тойрогт Ганзоригийн Халиунаа
- 52-р тойрогт Чүлтэмийн Энхтөвшин
- 53-р тойрогт Дашдондогийн Ганзориг
- 54-р тойрогт Дэнсээхүүгийн Төмөрбаатар
- 55-р тойрогт Шаравжамцын Болд
- 59-р тойрогт Дамдинсүрэнгийн Амарсайхан
- 60-р тойрогт Жамбын Сандуйжав
- 62-р тойрогт Алгаагийн Солонго
- 63-р тойрогт Адъяагийн Ганбаатар
- 64-р тойрогт Жамсранжавын Даваадулам
- 65-р тойрогт Чүлтэмийн Лхагважав
- 66-р тойрогт Чоймболын Баттулга
- 75-р тойрогт Хоовзойн Маам
Sain bn
ReplyDelete