Лхагважав Чүлтэмийн : 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт дээр нь МСДН-ын урилгаар зочлогч иргэн Д.Ламжавын хэлсэн ҮГ
МСДН-ын дарга Адъяагийн Ганбаатар нараас Сурталчилгааны нээлтэд сонгогчийн хувиар оролцож үг хэлэх урилгыг талархан хүлээж авлаа.
Сонгогч та бүхэнд, ялангуяа, сонгуульд хойрго оролцдог залуучуудад хандан, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
Бас болгоомжлуулж байна:
• Улсын хөрөнгө, төсвийн мөнгийг элдэв бусармаг аргаар завшигчдыг бүү сонгоорой!
• Хуулийн болон элдэв арга мэхийг сэдэн төсвийн мөнгө хоосон амлагчдыг бүү сонгоорой!
• Өргөсөн тангарагаас няцан Үндсэн хуулиар тохуурхагчдыг бүү сонгоорой!
• Нэр дэвшигчийг зөвхөн юу ярьснаар нь биш, нийтийн эрх ашгийг хамгаалан юу хийж байсныг нь нягтлан шинжиж үнэлээрэй!
2016 оны энэ сонгууль Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсээ сэргээн хамгаалж, цааш хөгжүүлэхэд шинэ уур амьсгал авч ирэх болтугай!
2016.6.13, GRAND HILL зочид буудал, Улаанбаатар
No comments:
Post a Comment