Friday, June 17, 2016

Ногоон цай, mild sewen, дуу хураагуурын жижиг аппараттай…миний эрх чөлөөний өдөр

-Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр яагаад сэтгүүлчтэй биш улстөрчтэй ярилцаж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Гэвч өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний тухай бодит орчин ямар төвшинд байгааг хамгийн гүн гүнзгий мэдэрсэн, энэ гажуудлаас болж магадгүй сэтгэлдээ том шарх авсан хүний нэг учраас таныг сонгосон юм.
-Тийм үү.
-Өчигдөр бид утсаар ярьж байхад та надад нэг асуулт тавьсан. Тэр ойлголт хаана байна вэ гэж. Яриагаа эндээс эхлэе. Нээрээ тэр ойлголт хаа явах шиг байна вэ?
-Өнөөдөр тавдугаар сарын гурван. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хүний үг хэлэх, үзэл бодлоо лэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг нь өөрөө хүний үндсэн эрх чөлөөний гол цөм ойлголт л доо. Хоёрдугаарт, энэ эрх чөлөө их үнэ цэнэтэй олддог. Жишээ нь дарангуйлагч нийгэмд бол хэвлэл мэдээллийн байгууллага нь дарангуйлагч нартаа үйлчилдэг. Дарангуйлагч нарын ард түмнээ хуурах гол хэрэгсэл нь болж өгдөг. Ардчилсан улс орнуудад бол ардчилсан байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээ өөрийнх нь гольдирлын дагуу, эрх чөлөөг нь олгож ажиллуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байх юм бол нийгэм нь цэвэршиж байдаг. Ийм л зүйл байгаа юм. Өчигдөр телевизийн сувгуудыг харлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрөөр нөгөө энэ чиглэлийн элдэв холбоонууд, түүний удирдлагууд болох С.Баярмөнх, Р.Хадбаатар эд нар л нэг их баяр хөөртэй улсууд баяр тэмдэглэх гэж байгаа байдалтай гарцгааж байх юм.

No comments:

Post a Comment