Saturday, June 11, 2016

А.Ганбаатар, Ч.Лхагважав нар телевизорын нэвтрүүлэгт

Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт
63-р тойрогт Адъяагийн ГАНБААТАР,
65-р тойрогт Чүлтэмийн ЛХАГВАЖАВ

Friday, June 10, 2016

Нараа багшдаа

2014 онд багшийнхаа Гавъяат багш болсонд баяр хүргэж Орос хэлний багшийн Дээд сургуулийг 1987 төгссөн шавь нараас нь зориулж, Нараа багшийнхаа амьдралын замналаар хийсэн богино хэмжээний баримтат кино.
Хүн амьд явахдаа гурван үйлсийг гүйцээх ёстой гэж ярьдаг юм билээ.
  1. Ном бичих
  2. Хүүхэдтэй тэй болох
  3. Мод тарих
Нараа багш энэ гурван үйлсийг хийж гүйцэтгэхдээ хамаг сэтгэл оюун, амьдралаа зориулан хэтэрхий сайн гүйцэтгэснийг Та бүхэн энэхүү киноноос үзээрэй. Багшдаа амжилт бүтээлийн дээдийг хүсье.

Thursday, June 9, 2016

eco land

Хүүхдүүдийн экологийн боловсролд зориулж хийсэн олон ажлуудын нэг нь Эколэнд зусланг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд байгуулсан.

Wednesday, June 8, 2016

Мэдэгдэл

Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол №169

Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг баталлаа

Алгаагийн СОЛОНГО-ын хандивын данс

УИХ-ын 2016 оны сонгуулийн 62-р тойрогт нэр дэвшигч Алгаагийн СОЛОНГО

Tuesday, June 7, 2016

Хариулахгүй ч байж болно ярилцлага - Адъяагийн ГАНБААТАР

Хариулахгүй ч байж болно ярилцлага

МСДН-ын 17 нэр дэвшигч үнэмлэхээ гардлаа

Нэр дэвшигчдийнхээ хэтэвчинд биш боловсролд анхаарч сонгосон хэмээн зарлаад байгаа Монголын Социал Демократ намын 17 нэр дэвшигч 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх буюу үнэмлэхээ гардан авлаа.
Сонгуулийн Ерөнхий Хороо намуудын нэр дэвшигчийн материалыг хүлээн авч, нягтлаад ийнхүү үнэмлэхийг нь өнөөдөр Төрийн ордонд гардуулж байна.

Monday, June 6, 2016

Хөрөг

Лхагважав зөвлөх Тэр хүний даруухан занг, тэр хүний эрдмийг би бахдан биширдэг. Тэр хүнийг би Лхагважав зөвлөх гэж дууддаг. Хүнд нэр нь зохих гэж байх. Эрдэмтэн, багш, астромич, физикч гээд алинаар нь ч дуудаж болох энэ хүнд зөвлөх гэдэг нэр нь илүү тохирдог юм. Даруухан нүдэнд дулаахан, бодсон санаснаа хэлчихмээр, зөвлөгөө авчихмаар нэг тийм хүн байдаг даа. Лхагважав зөвлөх тийм л хүн. Лхагважав зөвлөхийн хийсэн бүтээснийг уншихад яаж энэ бүхнийг амжуулав аа хэмээн дуу алдмаар. Тэгсэн хэрнээ ядраагүй, тийм байтлаа биеэ тоогоогүй, өнөөх л даруухан Лхагважав хэвээрээ. Их мөрөн дөлгөөн, их хүн даруу гэсэн үг их эртнийх байх. Гэвч Лхагважав зөвлөхөд зориулж хэлсэн юм шиг. Эрдэмтэй, даруухан хүн үеийн үед л байсан хэрэг л дээ.
үргэлжлэл: Хөрөг