![]() | ![]() |
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 63-р тойрогт Адъяагийн ГАНБААТАР 51-р тойрогт Ганзоригийн ХАЛИУНАА нар оролцов. |
Saturday, June 18, 2016
А.Ганбаатар, Г.Халиунаа нар телевизийн нэвтрүүлэгт
Friday, June 17, 2016
Д.Төмөрбаатар, Х.Маам нар телевизийн нэвтрүүлэгт
![]() | ![]() |
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 54-р тойрог Дэнсээхүүгийн ТӨМӨРБААТАР 75-р тойрогт Хоовзой овогтой МААМ нар оролцов. |
Social Democrats
Өнөөдөр манайд социал-демократ гэж юу болохыг мэдээд хэлээд өгчих хүн тийм олон олдохгүй биз ээ. Коммунист үзэл бодлыг тууштай баримтлагчид социал-демократууд руу дайсагнасан байдлаар хандаж, улмаар “бодит социализм”-ын орны хүмүүст тудний талаар аль болох бага мэдүүлж сонсгохыг хичээж байлаа. Социал-демократ гэдэг үг нь “ардчилсан социализм” гэдэг ойлголтоос эх үүсвэртэй боловч хөгжлийн явцад түүний утга нь өөрчлөгджээ. Орчин үеийн социал-демократууд социализмыг нийгэм улс төрийн төгс төгөлдөр байгуулал, эцсийн зорилго гэж үздэггүй. Ер нь нийгмийн байгууллыг тодорхой нэгэн үл гүйцэлдэх онол, загварын оронд аливаа нийгмийн ихэнх хэсэг нь болох хөдөлмөрийн хүмүүсийн эрх ашигт нийцсэн байнгын хөгжил хөдөлгөөн, шинэчлэлийг авч үздэг юм.
С.Цогтсайхан анддаа
Манай үеийнхэн хөгширчдээ хөөрхий. Ихэнх нь өвөө болоод ач үрээ арчлаад, нуруу нь бөгтийгөөд, үс нь цайраад, нүднийх нь гал цог нь буураад өрөвдмөөр ч юм шиг. Зарим нэг нь нүд рүү ч эгцэлж харж чадахаа байж. Бидний оргилуун сайхан нас, тэмцэгч чанар нэгэнт үеэ өнгөрөөсөн гэж үү? Систем тогтолцоо гэж аймаар юм байдаг юм байна. Хэдэн нөхөр хоорондоо тохиролцоход л бидний сайн сайхан насаа зориулж бий болголцсон манай үеийнхний бахархал болсон “ардчилал” гээч маань будаа болдог юм байна. Би чамтай нэгэн адил 40 мянгатад төрж өссөн. Зодолдож, зодуулж, чулуугаар байлдаж, тэр үеийн хүүхдүүд ямар байсан тийм л байсан. Сургуулиа төгсөж ирээд авгай хүүхэдтэйгээ 40 мянгатын умгар байранд аав, ээжээ бараадаад байлтай биш тусгаар тогтнох санаатай Рашаантын 18 – д амьдарч үзсэн. Рашаантын 18 гэж чамайг дуулахад тэнд бага насаа өнгөрөөсөн миний охин нулимстай дагаж дуулдаг байсан. Бид нэг үеийнхэн нэгэн ижил хүсэл тэмүүлэлтэй, чи ч ялгаагүй би ч ялгаагүй нэгэн ханыг нураахыг хүсэж байсан. Уул нь нураасан. Гэтэл түүнээс дутахгүй зузаан хүчрэгдэшгүй хана бий болдог юм байна.
Би бол улс төрийн тогооны хүн учир үнэн бодитоор хэлж чадахгүй.
Сүүлийн үед та “Үг” студи ажиллуулж, түүндээ улстөрчдийг оролцуулж байгаа харагдах юм. Тэгэхээр улстөрөөс сэтгүүлзүй рүү орж байгаа нь тэр үү. Эсвэл дараагийн сонгууль болтол өөрийгөө мартуулахгүй гэсэн пиар уу.
Хэвлэл мэдээллийн “Үг” компанийг би 2000 онд байгуулсан. Нэг нам дангаар ноёрхож байсан тэр цаг үед манай “Үг сонин”, “Үг студи” үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Дэндүү сайн ажилласан учир МАХН – ын ч тэр, АН – ын ч тэр хэсэг этгээдийн занаанд орсон. Эрх баригчдыг яахав ойлгож болох юм. Гэтэл хамгийн гайхалтай нь надтай хамт нэг намд мөр зэрэгцэн явсан нөхдүүдээс “Үг сониныг “ маань унагаах хамгийн хорлонтой арга хэрэглэсэнийг бодохоор үнэн голоосоо зэвүү хүрдэг. Ингээд хамт компани байгуулсан нөхдийн итгэл, хүчин зүтгэл, нийт зарцуулсан 100 – гаад сая төгрөгийг шатааж, хамгийн гол нь хараат бус чөлөөт хэвлэлийн амыг үдсэн. Тэгэхэд л ээ чааваас ийм новшнууд янхнуудад итгэж, өмөөрч, сайд дарга болохыг нь зөвшөөрч, идэж уух замыг нь засалцаж явсандаа гутах ч шиг болж билээ. Хүн нэг л амьдарна, насны тоо ч хязгаартай, ходоодны хэмжээ ч хязгаартай. Энэ насандаа хамгийн нандигнах ёстой зүйл бол нэр төр гэж боддог. Нэр төрөө худалдчихгүй омог бардам явах шиг сайхан юм байхгүй. “Үг студи”, “Үг сонин” – оо дахиж босгох мөрөөдөл надад үргэлж байсан. Одоо “Үг студи үзүүлж байна” нэвтрүүлэг явуулж эхлээд байна. Хүрээгээ ч тэлнэ. Залгуулаад сониноо ч гаргах бодолтой. Сэдэв нь улс төр болохоор би улс төрөөс гараад байсан юм байхгүй харин жинхнээрээ улс төр дотроо л байгаа хэрэг. Өнөөгийн төрийн тогтолцоо чадавхийг бэхжүүлэхэд хөндлөнгийн хараат бус байр суурь ялангуяа хэвлэл, мэдээлэл шиг чухал зүйл байхгүй. Дотоод тэмцлээсээ болж сульдаж доройтсон төрийн арчаагүй байдалд санаа зовохгүй байхын арга алга. Эдийн засгийн гадаад нэн таатай орчин бүрдсэн чухам энэ цагт шийдмэг, цаг алдалгүй зоримог алхмуудыг хиймээр байтал шийдвэр гаргагчдын явцуу сонирхол хоорондоо зөрчилдөж, бие биендээ дэгээ тавьж нэг нэгийнхээ дээр гарах гэж тэмцэлдсээр өдөр хоногийг алдсаар байна. Өнөөдөр төрөө бэхжүүлэхгүй бол маргааш юутай хээтэйгээ лууны аманд орчих гээд байна.
Ногоон цай, mild sewen, дуу хураагуурын жижиг аппараттай…миний эрх чөлөөний өдөр
-Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр яагаад сэтгүүлчтэй биш улстөрчтэй ярилцаж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирэх байх. Гэвч өнөөгийн хэвлэлийн эрх чөлөөний тухай бодит орчин ямар төвшинд байгааг хамгийн гүн гүнзгий мэдэрсэн, энэ гажуудлаас болж магадгүй сэтгэлдээ том шарх авсан хүний нэг учраас таныг сонгосон юм.
-Тийм үү.
-Өчигдөр бид утсаар ярьж байхад та надад нэг асуулт тавьсан. Тэр ойлголт хаана байна вэ гэж. Яриагаа эндээс эхлэе. Нээрээ тэр ойлголт хаа явах шиг байна вэ?
-Тийм үү.
-Өчигдөр бид утсаар ярьж байхад та надад нэг асуулт тавьсан. Тэр ойлголт хаана байна вэ гэж. Яриагаа эндээс эхлэе. Нээрээ тэр ойлголт хаа явах шиг байна вэ?
-Өнөөдөр тавдугаар сарын гурван. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Хүний үг хэлэх, үзэл бодлоо лэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг нь өөрөө хүний үндсэн эрх чөлөөний гол цөм ойлголт л доо. Хоёрдугаарт, энэ эрх чөлөө их үнэ цэнэтэй олддог. Жишээ нь дарангуйлагч нийгэмд бол хэвлэл мэдээллийн байгууллага нь дарангуйлагч нартаа үйлчилдэг. Дарангуйлагч нарын ард түмнээ хуурах гол хэрэгсэл нь болж өгдөг. Ардчилсан улс орнуудад бол ардчилсан байхын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслээ өөрийнх нь гольдирлын дагуу, эрх чөлөөг нь олгож ажиллуулдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрөө үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байх юм бол нийгэм нь цэвэршиж байдаг. Ийм л зүйл байгаа юм. Өчигдөр телевизийн сувгуудыг харлаа. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдрөөр нөгөө энэ чиглэлийн элдэв холбоонууд, түүний удирдлагууд болох С.Баярмөнх, Р.Хадбаатар эд нар л нэг их баяр хөөртэй улсууд баяр тэмдэглэх гэж байгаа байдалтай гарцгааж байх юм.
Өнөөгийн нийгэм миний төсөөлж явсан ардчилал биш
-Ардчиллын 20 жилийн ой үргэлжилж байна. Өнгөрсөн жилээс эхэлсэн Ардчиллын ойн баяраар мянга, мянгаар нь шагнал гардууллаа. Шагнал өгч, баяр тэмдэглэх нь ардчиллын баталгаа мөн үү?
-1990 оны турш үргэлжилсэн үйл явц, урт удаан хугацаа, олон хэлэлцээрийн үр дүнд бид тухайн үед байсан БНМАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадсан. Ингэснээр олон намын тогтолцоо бий болж, ардчилсан хувьсгалд ялах нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Ардчиллын 20 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан тухайн үеийн ардчилалд оролцож явсан, орхигдсон хүмүүсийг шагнаж урамшуулж янз бүрийн одон медаль өгөх шагналын хур буусан ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Гэхдээ шагнал өгөх, баяр тэмдэглэх асуудлын гол биш. Ардчилал гэдгийг өөр өнцгөөс харахгүй байна уу даа гэх бодол төрөөд байгаа. Ингэхэд ардчилсан хувьсгал ялснаар монголчууд бид юу олж авсан юм бэ? Хамгийн чухал нь бид бүрэн утгаараа Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг олж авсан юм. Өөрөөр хэлбэл, монголчууд бид улсынхаа гадаад, дотоод байдлыг өөрсдөө бие дааж шийддэг, гаднаас хараат бус тусгаар тогтносон Монгол Улсыг зарласан. Түү- нээс хойш ямар замаар хөгжих, Ерөнхийлөгчийн, хаант, парламентын засаглалтай байх уу гээд ямар засаглалыг сонгох вэ, хэнээрээ удирдуулах вэ гэдэг бидний өөрсдийн мэдэж шийдэх асуудал болсон. Тэгээд ч бид парламентын засаглалтай, бүгд найрамдах улсын загварыг сонгож авсан түүхтэй. Хоёрдугаарт 1990 он бол Монгол хүн эрх чөлөөгөө олж авсан түүхэн он. Бусад улс орнуудын хувьд эрх чөлөө өндөр үнээр олддог. Олон зуун жилийн дарлал мөлжлөгийн эсрэг цус асгаруулсан хувьсгалаар тэд эрх чөлөөг олж авдаг бол бид дэлхийд үлгэр жишээ болсон тайван хувьсгалыг хийсэн. Монгол хүн өнөөдөр эрх чөлөөгөөр амьсгалах шиг болж байна.
one and only
Сүүлийн үед улс төрчдийн амнаас “цорын ганц” гэдэг үг ихээхэн унах боллоо. Цорын ганц зөв шийдвэр л гэнэ, цорын ганц боломж л гэнэ, сүүлдээ цорын ганц МАХН байна бусад нь түүнд нэгдэн нийлэхээс өөр аргагүй гэх боллоо. Цорын ганц гэдэг үг, нотолгоо логик, математикт л байдаг, түүнээс гадна цорын ганцын тухай, ганцхан үнэний тухай асуудал байхгүй, юуг ч эцэслэн нотолж болдоггүй гэдэг. Ганц үнэнээс чинь бид 15 жилийн өмнө татгалзчихаад, дэлхийн ардчилсан улс орнуудын жишгээр олон үнэнтэй, сонгох сонголттой явья гэсэн биш билүү. Гэтэл одоо харилцан шүүмжлэхээ больцгооё, дайн байлдаан дууссан, нэг туган доор, нэг бодолтой, нэг зорилготой явцгаая гэж хэний амнаас гараад байна аа? Олон үзэл уралдаж, мэтгэлцэж, нэгийнхээ муу сул талыг нь олж түүнийг илчлэх нь буруу болж байна уу? Ингэх нь дайн байлдаан юм уу, эсвэл барууны ардчиллын мөн чанар юм уу? Ингэж мэтгэлцэж тэмцэх нь ардчиллын замаар хөгжих хөшүүрэг нь биш юм уу? Ажиглахад ийнхүү цорын ганцыг тунхаглаад байгаа хүмүүс маань 15 жилийн өмнө өөрийн болон бусдын амь нас, ажил амьдралаар дэнчин тавин байж эрх чөлөө, ардчилал, олон ургальч үзэл, олон намын тогтолцооны төлөө хамтдаа явсан найзууд маань байх юм. Тэгээд ч хүссэн зорисондоо хүрсэн. Тэгсэн одоо хувийн нэр төрөөрөө дэнчин тавин байж нэг үзэл доор нэгдэж байна гэнэ. Дэнчин тавих юм, айлгах юмаа ч олж дээ. Олон мянган аавын хүүхдийн амь амьдралаараа дэнчин тавин байж олж авсан эрх чөлөө, ардчиллаар дэнчин тавичихаад үүнийгээ өчүүхэн хувийн нэр төрөөр дэнчин тавьсан гэж хариуцлагатайгаар мэдэгдэх нь юу вэ? За за найзууд минь та нар дотроо хор найруулсаар байгаад өөрсдийн хүрээнээсээ хальж харах, сэтгэх чадваргүй болсон бололтой юм. Нэгэнт ийм болсон учраас өөрсдийн хувийн цорын ганц итгэл үнэмшилдээ бүхнийг захируулахыг хүсэх болжээ. Тэр л ганц үнэнийгээ сонсохыг хүсч, түүнийгээ ч сонсгохыг хүсэх болжээ. Телевизээ хар, радиогоо сонс, сонингуудаа унш. Хүссэнээр чинь л болж байгаа биз. Гаргасан мэдэгдлээс чинь 1990 оны хуучинсагууд үнэртэж байна.
Зүгээр л зарчим алдагдсан хэрэг гэж үү!!!
Баабар маань “ардчилсан хүчнийхэн ч алийгаа алдаж ээ хө” хэмээн “Өдрийн сонинд” харууслын үгээ илэрхийлжээ. Тэрээр 15 жилийн өмнө “Бүү март, мартвал сөнөнө” хэмээн хүмүүсийн оюун санааны далд бугшин байсан эсэргүүцлийн шархыг хөндсөн. Тэр үед эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн ихэнх хүмүүс юуг эсэргүүцэж, юунд хүрэхээ ухамсарлаагүй байсан гэхэд хилсдэхгүй биз. Эрх чөлөө бол хүнд заяагдсан заяагдмал зүйл гэдэг. Харин энэхүү заяагдмал эрх чөлөөний мэдрэмж нь эрх чөлөө хумигдаад ирэхээр эсэргүүцэл тэмцэлд түлхдэг. Тэгээд л тэмцэл хөдөлгөөн өрнөсөн. Хүний бүхий л эрх, эрх чөлөөг хумисан коммунист дэглэм нурсан. Хүн бүхэн л хүссэнээрээ амьдрах эрхтэй болсон. Чадаж л байвал юу дуртайгаа хийж болно. Харин одоо тэгээд юу болчихоод байгаа юм? Яагаад дахиад Баабар харанга дэлдээд байгаа юм? Энэ бол зүгээр л нэг зарчим алдагдсан хэрэг гэж үү?
Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага
Монголын улс төрийн амьдрал харьцангуй хөдөлгөөнтэй байлаа. Гэтэл танай намын дуу хоолой гэж 65 дугаар тойргийн сонгуулиас хойш таг байх юм. Эндээс харвал танайх Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Л.Гүндалай нарынх шиг ганц хүний л нам юм биш үү?
Одоохондоо хүний тооны хойноос хөөцөлдөөгүй байна. Цаашид ч хөөцөлдөхгүй гэдгийг хэлчихье. Харин цаг нь ирээд хашгирахад босоод ирэх хэдэн арван мянган хүн байж байгаа гэдгийг л мэдэж байна.
Confessions of an Economic HitMan - үргэлжлэл
“Үндэсний шуудан” сонины 7 сарын 17 – ны дугаарт Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны өчил” номын тухай болон зохиогчтой Америкийн радио, телевизийн нэрт сэтгүүлч Эми Гудманий хийсэн ярилцлагын эхний хэсгийг нийтлүүлсэн билээ. Энэ ярилцлагыг интернетээс бичмэл, аудио болон видео хэлбэрээр бараг хүссэн хэл дээрээ олж үзэж, сонсож, уншиж болно. Google.com-оос Amy Goodman, John Perkins гэсэн нэрүүдээр хайхад л хангалттай. Мөн ярилцлагад өгүүлэгдсэн хүмүүс, үйл явдлуудыг интернетээс дор нь хайгаад олоод үзчихэж болно. Перкинсийн туулсан амьрал, Хитменээр ажилласан газруудыг тоочвол бараг дэлхий тойрчих байх. Түвдэд хүртэл очиж ажиллаж байж. Хитменүүд хэзээ ч Америкийн төрийн ямар нэгэн байгууллага, тухайлбал Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл /NSC/, эсвэл Тагнуулын Төв Байгууллага /CIA/-ийн нэрэн дор ажилладаггүй. Тэд сонголты нь хийдэг, бэлтгэдэг тэгээд өөрийн эрхшээл доорхи хувийн консалтингийн компани юмууу банк, санхүү эсвэл төрийн бус байгууллагад шилжүүлэн ажиллуулдаг аж. Перкинсийн хувьд хувийн консалтингийн Чес Мэйн компанид ажиллах болсон. Манайд ийм байгууллагууд, төлөөний газрууд цөөнгүй бий. Хэрэв үйлдэл дээрээ баригдаж, шуугиан үүсвэл хувийн компани, сайн дурын байгууллага л буруудахаас жинхэнэ захиалагч цаад эзэд нь нэр цэвэр хоцордог аж. Ярилцлагын эхний хэсэг хэвлэгдсэний дараа /GoGo.mn сайтад тавигдсан/ олон хүн надтай ярьж Монгол дахь үйл явдалтай холбон ойлгож буйгаа илэрхийлсэн. Хэн яаж тусгаж авах нь тэр хүний хэрэг. Миний хувьд ч энэ номыг унших явцдаа л сүүлийн арваад жилд Монголд болж өнгөрсөн үйл явдлууд өөрийн эрхгүй бодогдоод байсан. 2000 оноос хойш эдийн засаг албан ёсоор байнга л өсөөд, зарим үед огцом өсөлтүүд ч гарч байлаа. Гэтэл албан ёсны статистик болон судлаачдын гаргаснаар ядуурал улам бүр өсөн нэмэгдээд байдаг. Мөн харсаар байтал хийсэн бүтээсэн нь үл харагдах зарим хүн боловсрол, мэдлэг тэрчлэн тархины хэмжээнээс үл хамааран огцом баяжаад байдаг. Эндхийн төсөл л гэнэ, тэндхийн төсөл л гэнэ, хаа сайгүй л сайхан нэртэй төслүүд хэрэгжинэ, хэрэгжих гэж байна, хэрэгжүүлж байна гэсэн мэдээ хэвлэл мэдээлэлийн гол мэдээ болсон. Зарим улс төрчдийн яриагаар бид үсрэнгүй хөгжлийн замд бараг орчихоод байгаа. Гэтэл газрын доорхи баялаг үсрэнгүй хөгжилд биш харин үе дамжсан гай гамшиг дуудаж болохыг ард түмнээс эрх авч тамга атгасан эрхмүүд мэдэх учиртай. Баялагийн эзэд нь хэмээгдэх ард түмэн маань ч мэдэх хэрэгтэй.
Confessions of an Economic HitMan
Хэдэн жилийн өмнө интернетээр элдвийг сонирхож яваад Жон Перкинсийн бичсэн “Эдийн засгийн алуурчны өчил” /”Confessions of an Economic HitMan”/ хэмээх номын тухай олж мэдсэн юм. Цааш сонирхвол алдарт New York Times – ийн шилдгийн шилдэг номоор нэрлэгдэж олон долоо хоног бестселлеррийн жагсаалтыг тэргүүлж байжээ. Америкийн радиогийн “Өнөөгийн ардчилал” нэвтрүүлгийн сэтгүүлч Эми Гудмантай хийсэн ярилцлагыг нь олж уншлаа. Уг ярилцлагыг телевизээр нэвтрүүлсэн бичлэгийг нь ч үзлээ. Ийнхүү ямартай ч энэ ном зүгээр нэг адал явдалт зохиол биш харин их гүрэн ядуу буурай орнуудад явуулж ирсэн эдийн засгийн хөнөөлт бодлогыг илчилсэн үнэн бодит түүх юм гэдэгт итгэсэн билээ. Улс төрийн үйл хэрэгт хүчин зүтгэж явсны хувьд, эрдсээр баялаг боловч буурай орныхоо ирээдүйн төлөө санаа зовж явдгийн хувьд эл номыг олж орчуулж, өөрийгөө байтугай эх орноо ч худалдахаас буцахгүй шуналт этгээдүүдээс сэрэмжлүүлэх, үнэнч чин сэтгэлтэй түшээдэд санамж болгохыг хүслээ. “Исповедь экономического убийцы” хэмээн нэрлэгдсэн орос орчуулгыг нь зориудаар Москвагаас олж авчраад монголжсон орос найздаа уншуулж, зөвлөгөө авахаар өгсөн боловч эргэж өгсөнгүй алга болов. Магадгүй Монголд явуулж ирсэн Их Оросын бодлого ч харагдсан юм билүү. Олон улсын банк, санхүүгийн асуудал сайн мэдэх ангийн найздаа уг номыг олоод уншаадахаач гэж хүслээ. Тэр маань ч уг номыг эх хэлээр нь захиалан уншаад орчуулах сонирхлы маань улам өдөөсөн юм.
Сайн муугийн үнэлэмжийн ялгаа
А: Орчин үед сайн муугийн үнэлэмжийн ялгаа юун дээр тулгуурлаж байна вэ?
Х: Өнөө үед мууг сайнаас ялгаж салгаж ойлгоход маш төвөгтэй болсон. Дээхэн үед сайн, мууг нэгэн утгатайгаар тодорхойлдог нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэлэмж, шалгуурууд байлаа. Өнөөдөр аливаа ойлголтыг нэг мөр тодорхойлоход хүндрэлтэй болж. Шинжлэх ухааны релативизмийн онолыг хүний харилцааны асуудал, ёс суртахуунд ч нэгэн адил хамаатуулан ойлгох болсон нь үүнд түлхэц өгсөн гэж болно. Тэрээр улс төр үзэл суртлын зорилгод яг л расизм, фашизмд хэрхэн ашиглагдсан шигээ үйлчилж байна. Орчин үеийн мууг эрчимтэй дэлгэрч байгаа үзэгдэл хэмээн судлахын сацуу хувь хүмүүст болон нийгэмд ямар үр дагавар учруулж болзошгүйг урьдчилан төсөөлөх хэрэгтэй юм.
МСДН–ыг сэргээн байгуулах болсон шалтгаан нөхцөл
А: МСДН – ыг сэргээн байгуулах болсон ямар шалтгаан нөхцөл байгаа юм
бэ?
Х: Одоогоос 15 жилийн өмнө 1989 оны 12 сарын 28 – нд Социал – демократ
хөдөлгөөн болох АСХ үүсэн байгуулагдсан түүхтэй. Бид тухайн үед оршин
тогтнож байсан улс төр, нийгэм, эдийн засгийн тогтолцоог засаж залруулах
биш харин үндсээр нь өөрчлөх шаардлагыг тавьж гарч ирсэн нь богино
хугацаанд их дээд сургуулиуд, академийн хүрээлэнгүүд, эрдэм
шинжилгээний байгууллагуудын хүрээнд хүчтэй дэмжлэгийг олж авсан
билээ. 1990 оны 3 сар гэхэд АСХ үзэл баримтлалын хувьд цэгцэрч АСХ –
нөөс улс төрийн нам МСДН төрөн гарсан. Бид нэн тэргүүнд улс төрийн
тогтолцоог өөрчлөх, улмаар үндсэн хуулийг өөрчилж дэлхийн ардчилсан улс
орнуудын хөгжлийн жишгээр замнахыг хүссэн. 1992 оны 1 сарын 13 – нд
бидний хүссэнчлэн шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол улс маань
дэлхийд хүлээн зөвшөөрөөгдөж, олон улсын хамтын нийгэмлэгийн нэгэн
гишүүн болсон юм. Парламентийн засаглалтай, ардчилсан Монгол улс
маань өнөөдөр бидний бахархал болсон шинэ Үндсэн хуулийн үүднээс авч
үзвэл улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд, нийгмийн байдлын хувьд анх
нам байгуулагдах үеийн бидний тавьсан шаардлагыг хангаж байна уу?
Хэрэв тийм байсансан бол намаа дахин сэргээн байгуулах нь утгагүй хэрэг.
ЛЮМПЭН – ЭЛИТ
Өнөөгийн ертөнцөд хамгийн сайн засаглал бол ардчилсан засаглал гэдэгтэй
маргаж мэтгэхээ нэгэнт больжээ. Харин ардчилсан засаглалын согогтой талууд
янз бүрийн улсад янз бүрээр илэрдэг бөгөөд энэ үед түүнийг засах хамгийн сайн
арга бол улам илүү ардчилах л хэрэгтэй гэдэг. Ардчиллын хамгийн согогтой тал
нь засаглалын оройд бусдаас гоц ялгараад байх юмгүй, оюуны чадавхи
төдийлөн сайн биш хүмүүс гараад ирдэгт байгаа юм. Ийм хүмүүс удирдлагад
гарч нийгмийн анхаарал хараанд өртөөд сул талууд нь илрээд ирэхээр ард
түмний дургүйцлийг төрүүлдэг. Цаашаа даамжирахаараа ард түмний эсэргүүцэл
тэмцэлд хүргэдэг. Эцсийн дүнд ардчиллын дотоод механизм ажиллаж гаргасан
алдаа согогоо засна, эсвэл “хүчтэй” “чадалтай” нэгний дарангуйлалд орно.
Өөрөөр хэлбэл улам илүү ардчилахын төлөө явна эсвэл ардчиллаас ухарна
гэсэн үг. Өнөөдөр бид яг ийм сонголтын зааг дээр ирээд байгаа санагдана.
Thursday, June 16, 2016
Ч.Баттулга телевизийн нэвтрүүлэгт
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 66-р тойрогт нэр дэвшсэн Чоймболын БАТТУЛГА оролцов.
Besuudsaaral Rentsentavkhai : Болиул ! Та нарыг муухай харагдуулж бна!
Besuudsaaral Rentsentavkhai : Зугээр сайхан бодлого боломжоороо ерселд л дее !? Ямар хэрэг бна журмын нехед минь? ерселдегчид ее!? Ардчилалын буянаар сайд дарга их л хийцгээлээ ! Би наад ардчилалыг чинь бутээлцсэн хумуусийн нэг шдээ ! Яах нь вэ дээ миний муу эхнэрийн зургийг !? Яасан муухай юм бэ !? Та нарын. Зураг зувзугээр л бж бна !? Цагдаа нь хараад енгерсен гэж бна даа?! еерсдее арай ийм тушаал егеед сууж бдг ул бутэх улс арай биш блгуй ! Цаад зарц хиа хелсний амьтасдаа хэл л дээ !? Болиул ! Та нарыг муухай харагдуулж бна!
Д.Ламжавын хэлсэн ҮГ
Лхагважав Чүлтэмийн : 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт дээр нь МСДН-ын урилгаар зочлогч иргэн Д.Ламжавын хэлсэн ҮГ
МСДН-ын дарга Адъяагийн Ганбаатар нараас Сурталчилгааны нээлтэд сонгогчийн хувиар оролцож үг хэлэх урилгыг талархан хүлээж авлаа. Сонгогч та бүхэнд, ялангуяа, сонгуульд хойрго оролцдог залуучуудад хандан, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Бас болгоомжлуулж байна:
• Улсын хөрөнгө, төсвийн мөнгийг элдэв бусармаг аргаар завшигчдыг бүү сонгоорой!
• Хуулийн болон элдэв арга мэхийг сэдэн төсвийн мөнгө хоосон амлагчдыг бүү сонгоорой!
• Өргөсөн тангарагаас няцан Үндсэн хуулиар тохуурхагчдыг бүү сонгоорой!
• Нэр дэвшигчийг зөвхөн юу ярьснаар нь биш, нийтийн эрх ашгийг хамгаалан юу хийж байсныг нь нягтлан шинжиж үнэлээрэй!
2016 оны энэ сонгууль Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсээ сэргээн хамгаалж, цааш хөгжүүлэхэд шинэ уур амьсгал авч ирэх болтугай!
2016.6.13, GRAND HILL зочид буудал, Улаанбаатар
МСДН-ын дарга Адъяагийн Ганбаатар нараас Сурталчилгааны нээлтэд сонгогчийн хувиар оролцож үг хэлэх урилгыг талархан хүлээж авлаа. Сонгогч та бүхэнд, ялангуяа, сонгуульд хойрго оролцдог залуучуудад хандан, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Бас болгоомжлуулж байна:
• Улсын хөрөнгө, төсвийн мөнгийг элдэв бусармаг аргаар завшигчдыг бүү сонгоорой!
• Хуулийн болон элдэв арга мэхийг сэдэн төсвийн мөнгө хоосон амлагчдыг бүү сонгоорой!
• Өргөсөн тангарагаас няцан Үндсэн хуулиар тохуурхагчдыг бүү сонгоорой!
• Нэр дэвшигчийг зөвхөн юу ярьснаар нь биш, нийтийн эрх ашгийг хамгаалан юу хийж байсныг нь нягтлан шинжиж үнэлээрэй!
2016 оны энэ сонгууль Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсээ сэргээн хамгаалж, цааш хөгжүүлэхэд шинэ уур амьсгал авч ирэх болтугай!
2016.6.13, GRAND HILL зочид буудал, Улаанбаатар
Wednesday, June 15, 2016
Sc.D. Д.Амарсайхан телевизорын нэвтрүүлэгт
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 59-р тойрогт нэр дэвшсэн Sc.D.Дамдинсүрэнгийн АМАРСАЙХАН оролцов.
Tuesday, June 14, 2016
Намын сонгуулийн нээлтийн ажиллагаа ба Ш.Төгсбаяр телевизорын нэвтрүүлэгт
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт
47-р тойрогт Шагдарсүрэнгийн ТӨГСБАЯР
47-р тойрогт Шагдарсүрэнгийн ТӨГСБАЯР
Monday, June 13, 2016
Р.Нарангэрэл, Ж.Даваадулам нар телевизорын нэвтрүүлэгт
![]() | ![]() |
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 49-р тойрогт Ринчингийн НАРАНГЭРЭЛ, 64-р тойрогт Жамсранжавын ДАВААДУЛАМ |
Sunday, June 12, 2016
Ж.Сандуйжав, С.Эрдэнэцэцэг нар телевизорын нэвтрүүлэгт
![]() | ![]() |
Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлэгт 37-р тойрогт Сэрээтэрийн ЭРДЭНЭЦЭЦЭГ, 60-р тойрогт Жамбын САНДУЙЖАВ |