Saturday, March 31, 2018

28th Anniversary

Тэр жилийнхээ дуудлагаар
Энэ үед нэгдэж магадгүй байна 
Өмнөх зууны төгсгөл үед Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн үр шим юу байв гэдгийг өнөөгийнхөн их ярих болжээ. Арга ч үгүй сүүлийн жилүүдийн нийгэм, улс төрийн байдал ялангуяа төр, засгийн бүрэлдэхүүнд орсон бүлэглэлүүдийн төлөв нь олон түмэнд эргэлзээ төрүүлж байна. Ялангуяа шинэ үеийнхэнд. 
Мөн 1990 оны цагаан морин жилийн тэр их үйлсэд оролцсон олонхи нь “Бид нийгмийг өөрчилж, ардчилсан тогтолцоог бий болгож өгөхдөө өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхийг хүсээгүй. Ийм нийгэм болгож , гажуудуулаарай гээгүй. Бидний зорилго тэмцэл, эхнээсээ гаргасан зам мөр, дэвшүүлсэн үзэл санаа бол энэ биш ээ “ гэж харамсан өгүүлэх боллоо. Энэ бүхэн нь өнөөгийн улс төрчид, Төр , засгийн эрх баригчид болон аль нэгэн намын нэр далбаан дор албан тушаалд авиран луйвар хийгчдийн балаг гэдгийг ч өргөн хүрээнд хэлэлцэж байна.

МСДН-ын анхдугаар их хурал

1990.03.31 бол МСДН-ын анхдугаар их хурал хуралдсан түүхэн онцгой өдөр. Монголд улс төрийн нам анх бүрэн утгаараа бий болсон нь МСДН юм.

2018.03.31